ШУУРХАЙ: Хойд солонгос пуужин харвасан тул БНСУ-ын тал иргэдийг "хоргодох байранд орох"-ыг анхааруулжээ

ШУУРХАЙ: Хойд солонгос пуужин харвасан тул БНСУ-ын тал иргэдийг "хоргодох байранд орох"-ыг анхааруулжээ

Өнөөдөр өглөө /2023.05.31/ үүрээр БНСУ-д аюулын дохио дуугарч, тус улсад амьдарч байгаа иргэдийн гар утсанд "хорогдох байранд орох"-ыг анхааруулсан мессеж ирсэн байна. Энэ талаар тус улсад амьдарч буй монгол иргэд олон нийтийн сүлжээнд нийтэлжээ. 

БНСУ-д байгаа иргэний твиттертээ оруулсан мэдээлэл: 

Тэгвэл энэхүү сэрэмжлүүлэг үйл явдал нь Хойд солонгосын тал пуужин харвасантай холбоотой байжээ. Энэ талаар БНСУ дахь Монгол Улсын элчин сайдын яамнаас, "2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 06:29 цагт БНАСАУ өмнө зүгт сансрын пуужин харвасантай холбогдуулан Сөүл хот болон Пэгрён-ду орчимд пуужингийн хэлтэрхий унах магадлалтай гэж үзэн иргэдийг хоргодох байранд орох анхааруулга гаргасан ч 06:41 цагт анхааруулгыг цуцлав. Иймд сургууль, албан газрууд хэвийн ажиллана. ЭСЯ-аас холбогдох байгууллагаас гаргасан сэрэмжлүүлэг мэдээллийг тухай бүр хүргэж ажиллах тул Иргэд Та бүхэн сонор сэрэмжтэй байна уу" гэсэн анхааруулгыг олон нийтэд хүргэсэн байна. 

"