Намын бүлгүүд маргааш хуралдана

Намын бүлгүүд маргааш хуралдана

Долоо хоног бүрийн Даваа гаригт парламент дахь улс төрийн намын бүлгүүд хуралдаж, чуулганаар хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэдэг. Тэгвэл өнөөдөр /2023.06.29/ УИХ-ын намын бүлгүүд хуралдах товоо зарлаагүй байна.

Учир нь, УИХ-ын гишүүд өнгөрөгч долоо хоногт Үндсэн хуулийн өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үр дүнг тойрогтоо танилцуулж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох агуулгаар уулзалт хийсэн. Тиймээс бүлгийн хуралдаануудыг нэг өдрөөр хойшлуулж, мягмар гаригт товлоод байгаа аж. Энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн хүрээний мэдэгдэл болон Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагнан хэлэлцэхээр тусгаад байгаа юм.




Өнөөдөр морь өдөр

13 цагийн өмнө