Монголын Stalwart Esports (STE) баг PUBG Mobile-ын Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд гурав дахь удаа түрүүллээ

Монголын Stalwart Esports (STE) баг PUBG Mobile-ын Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд гурав дахь удаа түрүүллээ

Монголын Stalwart Esports (STE) баг PUBG Mobile-ын Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд гурав дахь удаа түрүүллээ.

PUBG Mobile-ын мэргэжлийн лигийн хаврын улирлын Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээн буюу "PUBG Mobile Pro League - South Asia Championship Spring 2023" хагас сар үргэлжилж өндөрлөлөө.

Монгол, Бангладеш, Пакистан, Балба улсуудын багуудаас шигшигдэн шилдэг 16 баг үлдсэн бөгөөд лигийн финалын шатанд Монголын таван баг өрсөлдсөнөөс 2022 оны намар, хаврын тэмцээний аварга STE дахин тэргүүлжээ.

Тэд нийт 20 тоглолтоос 259 оноо авч бусад багаасаа 40 оноо илүү түрүүлсэн бол мөн Монголын "4Merical Vibes" баг 209 оноотой удаалсан байна.

Тэмцээний шилдэг тоглогчоор STE багийн Алтангэрэлийн Бүрэнбаяр тодорч 1000 ам.долларын шагналыг хүртжээ.

Түүний баг нэгдүгээр байрын шагнал болох 26 мянган ам.доллар болон PUBG Mobile-ын зуны дэлхийн аварга буюу "PUBG Mobile World Invitational 2023" хэмээх 3 сая ам.долларын шагналын сантай тэмцээнд оролцох эрх авчээ.




Өнөөдөр морь өдөр

15 цагийн өмнө