Туркийн ерөнхийлөгчөөр Р.Т.Эрдоган дахин сонгогдсоныг тус улсын СЕХ зарлалаа

Туркийн ерөнхийлөгчөөр Р.Т.Эрдоган дахин сонгогдсоныг тус улсын СЕХ зарлалаа

Туркийн ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуулийн ялагчаар тус улсын одоогийн ерөнхийлөгч Р.Т.Эрдоган дахин сонгогдсоныг тус улсын Сонгуулийн дээд зөвлөлийн /СЕХ/ дарга А.Йенер зарлалаа. 

Энэ талаар А.Йенер хийсэн мэдэгдэлдээ, "саналын хуудасны 99.43 хувийг тоолсны дараах байдлаар Р.Т.Эрдоган 52.14 хувийн санал, түүний өрсөлдөгч К.Кылычдароглу 47.86 хувийн санал авсан байна. “Одоогийн ерөнхийлөгч Р.Т.Эрдоганы төлөө 27 сая 513 мянга 587 сонгогч саналаа өгсөн бол 25 сая 260 мянга 210 сонгогч К.Кылычдароглуд саналаа өгсөн байна” гэлээ.

Эх сурвалж: BBC




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ