СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баян-Өлгий аймагт "хийлдэг гулсуур" салхинд хийссэний улмаас 12 хүүхэд гэмтэж, хоёр хүүхэд ухаангүй эмчлүүлж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баян-Өлгий аймагт "хийлдэг гулсуур" салхинд хийссэний улмаас 12 хүүхэд гэмтэж, хоёр хүүхэд ухаангүй эмчлүүлж байна

Баян-Өлгий аймгийн төв талбайд хийлдэг хүүхдийн тоглоом салхинд хийссэний улмаас тоглож байсан хүүхдүүд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр тавдугаар сарын 27-ний өдрийн 15 цагт Баян-өлгий аймгийн Өлгий сумын 11дүгээр багийн нутаг дэвсгэрт төв талбайд хийлдэг гулгуур салхинд хийсэж, тоглож байсан 15 хүүхдээс 12 хүүхэд гэмтсэн байна. Дээрх гэмтлийн улмаас хоёр хүүхэд хүнд ухаангүй сэхээний тасагт эмчлүүлж байгаа аж.




Өнөөдөр морь өдөр

17 цагийн өмнө