Маргаашаас эхлэн найм хүртэлх насны хүүхдүүдийг улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулна

Маргаашаас эхлэн найм хүртэлх насны хүүхдүүдийг улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулна

Халдварт өвчин судлалын үндэсний төв маргаашаас эхлэн /2023.05.29/ улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хийж эхэлнэ.

Тодруулбал, 10 сартайгаас найман настай бүх хүүхдийг өрх, сумын эрүүл мэндийн төв, цэцэрлэг, сургуульд нь вакцинд хамруулах юм.

Улаан бурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин бөгөөд агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварладаг аж. Уг өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээллээр сүүлийн таван жилд улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцины бүрэн тунгаас хоцорсон 69 мянга 163 хүүхэд байгаа аж. Дархлаажуулалтад хамрагдаагүй найм хүртэлх насны хүүхдийг нэр сарын зайтай хоёр удаа вакцин хийх юм.
Тариулсан эсэх нь тодорхойгүй 7-15 насны хүүхдийг нэг удаа дархлаажуулахыг эмч нар зөвлөж байна.
Улаан бурхан өвчин нь вирусийн гаралтай, амьсгалын замаар дамжин халдварладаг бөгөөд тууралт эхлэхээс өмнө болон тууралтын дараах 4-5 хоногт халдвар тархах өндөр эрсдэлтэй юм. Ялангуяа улаан бурхан өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүст вирус халдварлаж, өвчлөл үүсгэх эрсдэлтэй. Уг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүйгээр, ХӨСҮТ-ийн мэргэжлийн эмчид хандах нь чухал бөгөөд бага насны хүүхдийг хөхөөр хооллох, дархлааг нь дэмжих үүднээс амин дэм ихтэй илчлэг хоол хүнс хэрэглэх, сайн дурын дархлаажуулалтад хамрагдах, олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байх, гэрийн эрүүл ахуйн дэглэмийг сайтар баримтлахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.