Е-Mongolia шинэчлэгдэж, нотариатын үйлчилгээ нэмэгджээ

Е-Mongolia шинэчлэгдэж, нотариатын үйлчилгээ нэмэгджээ

"Е-Mongolia 3.0" шинэчилсэн хувилбарыг танилцууллаа. Шинэчлэл хийгдсэнээр иргэд өөрийн фэйсбүүк хаягийг E-Mongolia системтэй холбон төрийн үйлчилгээний мэдээллээ мессенжэрээр авах боломжтой болжээ.

Өөрөөр хэлбэл, фэйсбүүк хаяг, мэйл, E-Mongolia аппликэйшний “push notification”, хувийн мэйл хаягуудаас сонгон баримт бичгийн хугацаа дууссан сонордуулга, төлбөрийн нэхэмжлэх болон төрийн үйлчилгээний мэдэгдлийг шууд хүлээн авах юм байна.

E-Mongolia систем хэрэглэгчдийн 85 гаруй хувь нь гар утасны аппликэйшнээр дамжуулан үйлчилгээ авдаг тул "E-Mongolia 3.0" хувилбараар дараах шинэчлэлүүдийг хийсэн байна.

Үүнд:

  • Хэрэглэгчид иргэний үнэмлэхийн зургаа харуулахгүй байх, бүрсийлгэх, dark mode горимоор ашиглах зэрэг тохиргоог өөрөө хийх,
  • Дөрвөн оронтой код хийлгүй хурууны хээ болон царай таньж нэвтрэх,
  • Яаралтай тусламжийн тусгай дугаарууд руу шууд дуудлага хийх,
  • Тухайн хэрэглэгчийн хамгийн их ашигладаг үйлчилгээг хамгийн ойр харуулах буюу хандалт ихтэй үйлчилгээ санал болгох боломжтой болсон аж. 

Түүнчлэн харааны бэрхшээлтэй иргэд ашиглах боломж, бичиг баримтуудын хугацаа дуусах, шаардлагатай өөрчлөлт хийх мэдэгдэл ирэх, нотариатын үйлчилгээ нэмэгджээ.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө