СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Найман настай охин өвөөтэйгөө галд өртөж нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Найман настай охин өвөөтэйгөө галд өртөж нас баржээ

Таван ханатай гэр шатаж 76 настай иргэн Р, 8 настай Т нар галд өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. 

Тодруулбал, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Төв багийн Далайн 14 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 01:56 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн  авчээ. Тус дуудлагын дагуу Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байсныг унтраасан байна. Уг гал түймэрт тус сумын иргэн Р /76 настай, эрэгтэй/, Т /8 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Т.Бямбажаргал