Ч.Маралмаагийн давж заалдах гомдлыг хэлэлцэх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа

Ч.Маралмаагийн давж заалдах гомдлыг хэлэлцэх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа

Долоон машин мөргөж, хоёр хүн гэмтээсэн зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх энэ оны гуравдугаар сарын 6-ны өдөр /2023.03.06/ болж,  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах ял ногдуулсан билээ. 

Ч.Маралмаа нь анхан шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Түүний гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр хэлэлцэхээр товлоод байсан юм. Тэгвэл Ч.Маралмаагийн өмгөөлөгч шүүх хурал давхцсан гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан байна. Энэ дагуу шүүхээс Ч.Маралмаагийн өмгөөлүүлэх эрхийг хангахын тулд шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргалаа.