"Тусгай хамгаалалттай газар"-т нэвтрэх хураамж өөрчлөгдөж иргэд 1-5 мянга, нисдэг тэрэг 60-500 мянган төгрөг төлдөг боллоо

"Тусгай хамгаалалттай газар"-т нэвтрэх хураамж өөрчлөгдөж иргэд 1-5 мянга, нисдэг тэрэг 60-500 мянган төгрөг төлдөг боллоо

Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг БОАЖ сайд Б.Бат-Эрдэнэ шинэчлэн тогтоолоо. Ингэснээр Улсын тусгай хамгаалалттай газарт нэвтрэх нэг удаагийн тасалбарын үнэ 21 жилийн дараа нэмэгдэж буй юм.

Ингэхдээ нэвтрэх хураамжийн төлбөр төлөгчийн ангилалыг давхардуулахгүй.

Дархан цаазат газар

  • Иргэн таван мянган төгрөг,
  • Мотоцикл таван мянган төгрөг,
  •  Суудлын автомашин 15 мянган төгрөг,
  • Автобус  50-120 мянган төгрөг ,
  • Ачааны машин 30-50 мянган төгрөг,
  • Нисдэг тэрэг, онгоц  300-500 мянган төгрөг

Байгалийн цогцолборт газар

  • Иргэн гурван мянган төгрөг,
  • Мотоцикл гурван мянган төгрөг,
  • Суудлын авто машин есөн мянган төгрөг,
  • Автобус  30-72 мянган төгрөг ,
  • Ачааны машин 20-40 мянган төгрөг ,
  • Нисдэг тэрэг, онгоц 100-300 мянган төгрөг,

Байгалийн нөөц газар

  • Иргэн хоёр мянган төгрөг,
  • Мотоцикл хоёр мянган төгрөг,
  • Суудлын авто машин зургаан мянган төгрөг ,
  • Автобус  20-48 мянган төгрөг ,
  • Ачааны машин 15-30 мянган төгрөг,
  • Нисдэг тэрэг, онгоц 80-240 мянган төгрөг,

Байгалийн дурсгалт газар

  • Иргэн нэг мянган төгрөг,
  • Мотоцикл нэг мянган төгрөг ,
  • Суудлын авто машин гурван мянган төгрөг ,
  • Автобус  10-24 мянган төгрөг,
  • Ачааны машин 10-20 мянган төгрөг ,
  • Нисдэг тэрэг, онгоц 60-180 мянган төгрөгөөр

тус тус нэвтрэх юм.  Мөн энэхүү захирамж 2023 оны гуравдугаар сарын 20-нд батлагдаж, дөрөвдүгээр сарын 07-ноос дагаж мөрдөгдөх юм.

Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 18 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. "Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээ"-г хавсралтаар шинэчлэн баталсугай.
  2. Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газар /Г.Эрдэмбилэг/, хамгаалалтын захиргаадын дарга нарт, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Т.Гоцбаяр/-т тус тус үүрэг болгосугай.
  3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Байгаль орчны сайдын 2002 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн "Журам шинэчлэн батлах тухай" 117 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар баталсан "ТХГН-т мөрдөх ажил үйлчилгээний нэг удаагийн хөлсний хэмжээ"-г хүчингүй болсонд тооцсугай.                                                   

Сайд Б.Бат-эрдэнэ