Ц.Цэрэнпунцаг: Гишүүдийн зах худалдааны төвд ажиллаж иргэдээс сонссон санал хүсэлтийг маргааш Байнгын хороогоор хэлэлцэнэ /ВИДЕО/

Ц.Цэрэнпунцаг: Гишүүдийн зах худалдааны төвд ажиллаж иргэдээс сонссон санал хүсэлтийг маргааш Байнгын хороогоор хэлэлцэнэ /ВИДЕО/

Эдийн засгийн байнгын хорооны Мягмар гарагийн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ гишүүдийн зах худалдааны төвүүдээр явсан ажлын үр дүнг хэзээ хэлэлцэх талаар тодрууллаа.

Тэрбээр “Гишүүд захуудаар явж танилцсан. Мах махан бүтээгдэхүүн, бараа материалын үнийн өсөлттэй танилцаж дүгнэлт гаргах үүрэг даалгаврын дагуу ажилласан. Ц.Цэрэнпунцаг гишүүн та ажлын хэсгийг ахалж явсан. Ер нь асуудлын үр дүн ЗГ, УИХ, Улаанбаатар хот гээд  шат шатандаа авах арга хэмжээг тодорхойлоход арга зам болсон байх. Үүнтэй холбоотой асуудлууд болон хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнтэй холбоотой асуудал болон бараа бүтээгдэхүүнтэй холбоотой асуудал гэхчлэн үзэж харах асуудал их байх шиг байна. Эдгээр асуудлаа хэзээ Байнгын хороогоор оруулах вэ. Асуудал орж ирж байж дараагийн арга хэмжээг авна шүү дээ” гэв.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг “Бид сая амралтын өдрүүдээр захуудаар явсан. Ингэхдээ ард иргэдээс сонссон хүсэлт, саналыг үндэслэж энэ асуудалтай холбоотой төрийн байгууллагууд ХААХҮЯ болон нийслэлээс мэдээлэл сонсохоор болсон. Мөн Монголбанк, Статистикийн газар, ШӨХТГ-ыг байлцуулан Эдийн засгийн байнгын хороог маргааш хуралдуулахаар болсон. Энэ хуралд бид байгууллагуудаас мэдээлэл сонсож, иргэдийн хүсэлтийн дагуу холбогдох байгууллагаас асуулт асууж мэдээлэл авна” гэлээ.

ҮЗЭХ: