Г.Дамдинням: ЕБС, цэцэрлэгүүдийг төрөөс ангид байлгах үүднээс албан тушаалтан сонгох тогтолцоог босоо болгож байна /LIVE/

Г.Дамдинням: ЕБС, цэцэрлэгүүдийг төрөөс ангид байлгах үүднээс албан тушаалтан сонгох тогтолцоог босоо болгож байна /LIVE/

"Боловсролын тухай багц хууль"-ийн төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням танилцуулж байна.

Тэрбээр, Монгол улс 1990 оноос хойш анх удаа боловсролын бүх түвшний асуудлыг цогцоор нь харсан хуулийн төсөл хэлэлцүүлэх гэж байна. Өмнө нь сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсролын тухай хуулийг тус тусад нь авч үзэж ирснээс уялдаа холбоо сул байв. Бид боловсролыг олон улсын түвшинд үнэлэх ёстой гэсэн зохицуулалт төсөлд тусгасан ба гурван жил тутамд үнэлгээ хийнэ. Улсын хэмжээнд хэлэлцүүлэг явуулахад 10 мянга гаруй санал ирсэн. ирсэн нийт саналын 80 гаруй хувь нь багш нарын цалин урамшуулалтай холбоотой. Мөн багш нар тэтгэврийн насыг урагшлуулах санал өгсөн байна. Дэлхийн нийт шинжлэх ухааны мэдээллийг бараг 90 хувь нь англи хэл дээр байна Тиймээс үндсэн гадаад хэлийг англи хэл гэсэн заалтыг хуульд оруулна. Олон улсын магадлан итгэмжлэлийг жил бүр авч өгдөг байх зохицуулалт хийнэ. Энэ арга замаар хувийн сургуулиудад зохицуулалт хийнэ. Ойрын ирээдүйд бид 20 мянган багшийн дутагдалд орно. Одоогоор 40 гаруй тэрбум төгрөгийг оюутны төлбөр хэлбэрээр олгож байгаа. ЕБС, цэцэрлэгүүдэд төрөөс хамаарсан томилгоо их явагддаг учир энэ тогтолцоог босоо болгож байна” гэлээ.

ҮЗЭХ: