Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга энэ сарын 4-7-ны өдөр манай улсад албан ёсны айлчлал хийнэ

Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга энэ сарын 4-7-ны өдөр манай улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол УИХ-ын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Эрхэмсэг ноён Көвер Ласло энэ сарын 4-7-ны өдөр манай улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. 

Тэрбээр өнгөрсөн онд айлчлахаар байсан ч хойшлуулсан юм. 

Айлчлалын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга К.Ласло нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзана.