"Элчин сайд нарыг томилох" Засгийн газрын саналыг зөвшилцөх зөвшилцлийг хэлэлцэнэ

"Элчин сайд нарыг томилох" Засгийн газрын саналыг зөвшилцөх зөвшилцлийг хэлэлцэнэ

Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн /2023.04.26/ ээлжит хуралдаанаар зарим оронд Монгол Улсаас гадаад улс орнуудад суух Элчин сайд, Консулыг томилсон. 

Тодруулбал, 

  • Сэсээрийн Золжаргалыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд,
  • Банзрагчийн Баярсайханыг Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд,
  • Батнямын Энхбатыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд,
  • Эрдэнэцогтын Сарантогосыг Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар  томилох саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн мэдүүлэхээр тогтсон.

Тэгвэл өнөөдрийн 2023.05.02/ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс энэ сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн  Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэхээр товложээ.