Б.Батцэцэг сайдын БНХАУ-д хийж буй айлчлалаар "Элсэн шуурганы эсрэг хамтран ажиллахаар тохиров" гэж Хятадын тал мэдээлжээ

Б.Батцэцэг сайдын БНХАУ-д хийж буй айлчлалаар "Элсэн шуурганы эсрэг хамтран ажиллахаар тохиров" гэж Хятадын тал мэдээлжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Гангийн урилгаар тус улсад өнөөдөр /2023.05.01/ ажлын айлчлал хийж байгаа билээ. Түүний энэ удаагийн айлчлал нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх айлчлалын бэлтгэл ажлыг хангаж байгаа хэмээн зарим эх сурвалжууд мэдээлж буй. Тэгвэл Б.Батцэцэг сайдын айлчлалын үеэр, “Хятад, Монгол улс элсэн шуурганы эсрэг хамтран ажиллаж, тогтвортой хөгжлийг урагшлуулахаар тохиролцов” хэмээн БНХАУ-ын тал мэдээлжээ.