Л.Гантөмөр: Сонгуулийн холимог тогтолцоог дэмжих, ЗГ-ын шийдвэрийг ЦЭЦ ганцаараа шүүдэг байх зэргийг "Үндсэн хууль"-д тусгах санал гарсан

Л.Гантөмөр: Сонгуулийн холимог тогтолцоог дэмжих, ЗГ-ын шийдвэрийг ЦЭЦ ганцаараа шүүдэг байх зэргийг "Үндсэн хууль"-д тусгах санал гарсан

АН-ын дарга Л.Гантөмөр “УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа.

Тэрбээр "Өчигдөр АН-ын ҮБХ хурал хийсэн. Энэ үеэр АН-ын удирдлага, бүлэг , ҮБХ нд чиглэл өгсөн. Энэ нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой. Тухайлбал, Бид ярилцаж Үндсэн хуульд холимог тогтолцоог суулгаж өгөх шаардлагын Засгийн газарт хүргүүлж байгаа. Мөн хүний эрхийн чиглэлээр тодорхой саналуудыг гаргаж байгаа. Түүнчлэн Эдийн засгийн эрх чөлөөтэй холбоотой тодорхой саналуудыг Үндсэн хуульд суулгаж өгөх саналыг гаргасан. 2015 онд бид ҮХНӨ хийхээр өргөн барьж байсан. Тэр үед 47 гишүүн гарын үсэг зурсан. Энэ үед оруулж байсан саналуудаа тусгахаар ярилцсан. Энэ хуулиудад шүүхийн хараат бус байдлыг тодорхой тусгаж, ЗГ-ын шийдвэрийн ЦЭЦ-ээс өөр шүүх шүүдэггүй байх асуудлыг ҮХ-д тусгах санал гарсан. Бид эдгээр саналуудыг өнөөдөр нэгтгэж Загийн газарт хүргүүлэхээр ажиллаж байна. Ингэхдээ АН-ын зүгээс таван зүйлээг 18 багц саналыг ҮХ-ийн нэмэлт өөрчлөлтэй холбогдуулан хөдлөнгөөс тавьж байна. Уг таван саналуудыг дурдвал:

  1. Хүний амьд явах эрдэнэ мэт эрхийг хязгаарласан зүй бус хязгаарлалтуудаа Үндсэн хуулиас авах ёстой
  2. Эрх мэдлийн хувиарлалтыг сайжруулах, сонгуулийн тогтолцоог боловсонгүй болгох чиглэлээр алхам хийх
  3. Шүүхийн тогтолцоог олон улсын жишигт хүргэж, дотоод зарчмуудыг хангах замаар хүний эрхийг хамгаалал чиглэл
  4. Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх чөлөөг хамгаалах, шууд үйлчилдэг эрх зүй болгох, төрд ажиллаж байгаа албан тушаалтнуудад хууль байдгийг сануулах алхам
  5. Үндсэн хуулийн давхраа суларч буй шүүмжтэй холбогдуулан Үндсэн хуулийн дархлааг бичих

гэх мэтчилэн Монгол Улсад тогтолцооны шинэчлэл хийхээр ажиллаж байна” гэлээ. Монгол Улс парламентийн засаглалтай улс болох гэж байсан. Энэ нь ерөхийдөө Ерөнхий сайдад хариуцлага хүлээлгэдэг болно гэсэн үг. Гэвч 57 гэх тоондоо хүрээгүй учир өргөн барьж чадаагүй. Тиймээс энэ шинэ зүйл биш. Ерөнхийлөгч эв нэгдлийн илэрхийлэл байх ёстой. 2019 онд 99 гишүүнтэй байх саналыг гаргаж байсан. Тиймээс өнөөдөр гэнэт МАН-тай үгсэн хуйвалдаад ч юм уу, улс төрийн намууд хуйвалдаад хийж байгаа зүйл биш. Монгол Улсын хэмжээнд олон жил яригдсан зүйлийг одоо шийдэх нь зөв л гэж бодож байгаа юм" гэв.