С.Одонтуяа: Эрх нь зөрчигдөж буй иргэдээс санал авч АН хүний эрхийн хууль санаачилж яаралтай УИХ-аар батлуулна

С.Одонтуяа: Эрх нь зөрчигдөж буй иргэдээс санал авч АН хүний эрхийн хууль санаачилж яаралтай УИХ-аар батлуулна

АН-ын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа талаараа мэдээлэл хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Өнгөрсөн долоо хоногт хүний эрхийн 22 дугаар тогтоолыг хэлэлцсэн. Энэ үеэр миний бие шүүхийн шийдвэргүй баривчилгаа 98 хувьд хүрсэн талаар асуулт тавьсан. Энэ чиглэлээр ажиллахад их зөрчил гарч байна. Хууль эрх зүйн орчинд маш дутуу дулимаг зүйлүүд байна. Дүрэм нь журамтайгаа зөрчилдөж байгаа асуудлууд байна. Үүний үр дүнд залуучуудын эрхийн асуудал зөрчигдөж байгаа. Тиймээс ардчилсан нас “Эрх чөлөөний аян” эхлүүлж энэ чиглэлийн хууль тогтоомжийг  яаралтай УИХ-аар хэлэлцүүлэх  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн бариад олон сар хэлэлцэхгүй байгаа хууль зэрэг энэ олон хуульд бид хүчээ нэгтгэж энэ чиглэлээр ажилладаг зөвлөхүүд маань ирсэн байна. Бид хүний эрхийн дэд хороог хуралдуулах шаардлагатай гэж үзсэн. Тиймээс бид эрх нь зөрчигдөж байгаа хүмүүсээс энэ чиглэлээр юу хийвэл зохистой вэ гэдэг санал авч энэ хуулиудыг яаралтай УИХ-аар оруулж батлуулах юм” гэлээ.