О.Цогтгэрэл: АН-ын дарга, ҮБХ-ноос хүний эрхийг дээдэлж "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд" оролцохыг АН-ын бүлэгт үүрэг болгосон

О.Цогтгэрэл: АН-ын дарга, ҮБХ-ноос хүний эрхийг дээдэлж "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд" оролцохыг АН-ын бүлэгт үүрэг болгосон

АН-ын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа талаараа мэдээлэл хийж байна.

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Манай улс төрийн ардчилалтай улс болсон байна. Тиймээс цаашдаа АН-ын бүлэг хувь хүний эрх чөлөө рүү төвлөрч ажиллах хэрэгтэй гэх зорилгоор “Эрх чөлөөний аян”-ы хүрээнд шинэчлсэн хуулиуд томьёолж АН-ын бүлэг, АН-ын ҮБХ-ны гишүүд баг болж ажиллах шийдвэр гаргалаа. Өчигдөр шөнийн 12 цаг хүртэл АН-ын төлөөллийн төв байгууллага ҮБХ хуралдаж зөвлөгөө хийсэн. 300 гаруй гишүүд оролцсон. Энэ зөвлөгөөнөөс зөвлөмж чиглэл гарсан. Үндсэн үйлчлэлийн нэмэлт өөрчлөлтэй холбоотой АН болон АН-ын бүлэг өөрийн тодорхой байр суурьтай явж ирсэн. Бид өнгөрсөн хугацаанд хүний эрхийн чиглэлээр олон чиглэл гаргана ажиллаж байсан. Иймд намын үнэт зүйлээ эрхэмлэж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оролцохыг намын дарга, УИХ дахь бүлэгт, ҮБХ-ноос гарсан ажлын хэсэгт үүрэг болгосон” гэв.