БИДНИЙ ТУХАЙ: "Монгол Улс Оросын дайны гэмт хэрэгтнүүдийг шүүхэд өгөхөд тусалж магадгүй" гэж А.Дуда мэдэгдсэн гэж Польшийн хэвлэл мэдээлжээ

БИДНИЙ ТУХАЙ: "Монгол Улс Оросын дайны гэмт хэрэгтнүүдийг шүүхэд өгөхөд тусалж магадгүй" гэж А.Дуда мэдэгдсэн гэж Польшийн хэвлэл мэдээлжээ

Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч А.Дудаг өнгөрөгч долоо хоногт манай улсад айлчлах үеэр түүнд “МУИС-ийн хүндэт доктор цол” олгосон. Тэрээр МУИС-д зочлох үеэрээ, “Украины талд байгаагаа илэрхийлж, ОХУ-ыг буруутгахыг уриална” гэж Польшийн хэвлэлд мэдээлж байсан ч, А.Дудаг МУИС-д очих үеэр манай дотоодын хэвлэл, мэдээллийн байгууллагуудыг тус арга хэмжээнд оролцуулаагүй юм. 

Тэгвэл Польшийн Ерөнхийлөгч А.Дуда МУИС-ийн хүндэт доктор болох үеэрээ, “Орос, Уркаины талаар үг хэлж, мөн Монгол Улс Оросын дайны гэмт хэрэгтнүүдийг шүүхэд өгөхөд тусалж магадгүй” хэмээн мэдэгдсэн байна. 

Энэ талаар tvpworld.com сайтад нийтлэгдсэн байна. Тус мэдээлэлд, “Дөрөвдүгээр сарын 26-ны лхагва гарагт Монгол Улсад хийсэн гурван өдрийн төрийн айлчлал нь өндөрлөсөн Ерөнхийлөгч А.Дудад 1942 онд байгуулагдсан тус улсын ууган их сургууль болох МУИС-аас докторын зэрэг олгосон юм. 

Энэ үеэр Ерөнхийлөгч А.Дуда “эрдмийн зэрэг олгох нь түүний хувьд нэр төрийн хэрэг төдийгүй үүрэг хариуцлага” гэдгийг онцлоод, хуучин дэглэмээ сэргээн босгох гэж буй Польш, Монгол хоёр орны хөрш ОХУ нь олон улсын хуулийг харгис хэрцгийгээр зөрчиж байна. Ийм ертөнц ямар байдгийг Польш, Монгол хоёр улсын түүхээс харж болно. Иймээс бид ямар ч үнээр хамаагүй хуучин ертөнц буцаж ирэхээс урьдчилан сэргийлэх ёстой" гэж хэлжээ. 

Мөн тэрээр, “Олон улсын хамтын нийгэмлэг Оросын Украинд үйлдсэн харгислалыг зогсоохын тулд бүх зүйлийг хийх ёстой. Энэ асуудалд НҮБ-ын үүрэг чухал. Харамсалтай нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн нэг гишүүн нь Орос юм. Иймд Польш, Монгол хоёр талт хамтын ажиллагааны зарчимд тулгуурласан олон талт харилцааг бий болгохын төлөө зорихыг онцлон тэмдэглэжээ. 

Польшийн Төрийн тэргүүн энэ үеэрээ "Оросын үйл ажиллагаанд олон улсын хамтын нийгэмлэгээс зохих хариу үйлдэл үзүүлж, Кремлийн дэглэм үйлдлийнхээ үр дагаврыг шууд амсч эхэлж байна" гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. 

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон “Оросын хүүхдийн эрхийн төлөөлөгч" Мария Львова-Белова нар нь хүүхэд хулгайлах, хууль бусаар үрчлэн авах зэрэг геноцидын гэмт хэрэг үйлдсэн, мөн Украины эзлэгдсэн нутгаас Украины ард түмнийг албадан гаргасан хэргээр баривчлах тушаал Гаагийн шүүхээс гаргасан нь чухал алхам гэж А.Дуда онцолжээ. Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.