Б.Жавхлан: Гэрэгэ бондын 368 сая долларын өрийг төлж барагдуулснаар дефольт болох эрсдлээс гарлаа

Б.Жавхлан: Гэрэгэ бондын 368 сая долларын өрийг төлж барагдуулснаар дефольт болох эрсдлээс гарлаа

Сангийн сайд Б.Жавхлан "Гэрэгэ" бондын 368.7 сая долларын үлдэгдэл өрийг төлж барагдуулсан талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр энэ үеэр "Өнгөрсөн баасан гарагт 2017 онд гаргасан 800 сая долларын үлдэгдэл 368.7 сая долларын үлдэгдэл өрийг бүрэн төлж барагдууллаа. Бид нийт 2.9 тэрбум долларын бондын өрийг хүлээж авсан. Ингээд төсвийн дааж чадах хэмжээгээр төлөх боломжтой өрийг шууд төлж байна. Боломжгүйг нь хойшлуулаад явж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд бид үндсэндээ 1.5 тэрбум ам.долларын гадаадын өрийн зохицуулалтыг амжилттай хийж, Мазаалай, Чингис, Гэрэгэ бондын нийт өр төлбөрийг бүрэн хийж дуусгаснаар Монгол Улсын Засгийн газар гадаад өрөөс хамааралтай дефолтоос бүрэн гарлаа. Сүүлийн жилүүдэд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн гадаад өрийн стратегийг маш нарийн төлөвлөлттэй, нарийн сахилга баттай байлгасан. Үүний үр дүнд энэ амжилтад хүрсэн. Бид экспортоо амжилттай нэмэгдүүлж чадсан. Энэ нь гадаад өрийн дефолтоос гарах хамгийн суурь үндэс болж чадсан.

Өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр энэ оны нэгдүгээр улиралд 18 сая тонн нүүрсийг экспортод гаргачхаад байна. Үүний үр дүнд бүх зээлжих зэрэглэлээ амжилттай хадгалж чадсан. Ийм учраас 2023 оны нэгдүгээр сарын 19-нд зах зээл дээр гаргасан бонд маш амжилттай гарсан. 650 сая ам.долларын бонд гаргаж, нийтдээ 4 тэрбум ам.долларын захиалга авсан. Хүүг нь 11-12 хувь гэсэн хүлээлттэй байсан хэдий ч 8.65 хувь руу буулгаж чадсан. Энэ нь өмнөх бондуудтай харьцуулахад хамгийн бага түвшин юм" гэв. 

ҮЗЭХ: