МАН-ын бүлгийн хуралд Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нар оролцож Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байна

МАН-ын бүлгийн хуралд Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нар оролцож Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байна

Хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр, сууриа нэгтгэнэ. Энэ дагуу МАН-ын бүлэг хуралдаж  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын дарга Г.Занданшатар нар оролцож байгаа аж. 

Засгийн газраас Үндсэн хуульд таван агуулгаар өөрчлөлт хийх тогтоолын төслийг боловсруулж иргэд болон яамдаас  санал авч дууссан. Мөн өнгөрсан амралтын өдрүүдэд Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжих эсэхээр өөрсдийн саналаа боловсруулж, Засгийн газарт хүргүүлэх чиглэлийг намын дарга Л.Гантөмөртөө өгсөн. Тиймээс одоо хоёр нам бүлгээрээ тус асуудлыг хэлэлцээд ирэх лхагва, пүрэв гарагийн нэгэнд нь УИХ-д өргөн барина гэх мэдээлэл байгаа юм.