Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх айлчлалын бэлтгэлийг хангахаар ГХ-ны сайд Б.Батцэцэг тус улсад айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх айлчлалын бэлтгэлийг хангахаар ГХ-ны сайд Б.Батцэцэг тус улсад айлчилж байна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Чинь Ганы урилгаар өнөөдөр, маргааш /2023.05.01.02/ БНХАУ-д айлчилж байна.

Айлчлалын үеэр гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал солилцох аж.  Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн тус айлчлалыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д айлчлах бэлтгэлийг хангах хүрээнд хийж байна хэмээн олон нийт харж байна. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь энэ сард тус улсад айлчилна гэх мэдээлэл байгаа юм.  Гадаадын харилцааны сайдын айлчлалаар Ерөнхий сайдын айлчлалын товыг эцэслэн тохирох хүлээлт бий.