ШУУРХАЙ: АН-ын ҮБХ хуралдаж, "ҮХНӨ-ийн төсөлд өөрсдийн саналаа боловсруулж, ЗГ-т хүргүүлэх чиглэл"-ийг намын дарга Л.Гантөмөртөө өгчээ

ШУУРХАЙ: АН-ын ҮБХ хуралдаж, "ҮХНӨ-ийн төсөлд өөрсдийн саналаа боловсруулж, ЗГ-т хүргүүлэх чиглэл"-ийг намын дарга Л.Гантөмөртөө өгчээ

АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ өнөөдөр /2023.04.30/ 23 цаг хүртэл ээлжит бусаар хуралдаж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт /ҮХНӨ/ оруулах Засгийн газрын төслийг дэмжих эсэх асуудлаар шийдвэрээ гаргасан байна

Тодруулбал,  АН-ын ҮБХ-ны тус хурлаас “намын дарга Л.Гантөмөртөө Үндсэн хуулийн төсөлд оруулах АН-ын саналыг боловсруулах чиглэл”-ийг өгсөн байна.

Энэхүү чиглэлийн хүрээнд Л.Гантөмөр ҮХНӨ-ийн талаар байгуулсан 25 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгээ өргөжүүлж, ирэх долоо хоногийн Лхагва гараг /2023.05.03/ гэхэд "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах АН-ын саналаа боловсруулж Засгийн газарт хүргүүлэх" ажээ. Учир нь тус намын зарим гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож нэмэхийг дэмжихгүй байсан юм. Харин өнөөдрийн АН-ын ҮБХ-ны хурлын шийдвэр нь "Үндсэн хуульд өөрчлөлт оруулах"-ыг тус нам ерөнхийдөө дэмжиж буйн илэрхийлэл бөгөөд, улмаар УИХ-ын гишүүдийн тоо зэрэг асуудалд өөрсдийн саналаа боловсруулж өгөх бололтой.