ШУУРХАЙ: "152 гишүүнтэй болох ҮХНӨ-ийг дэмжих" эсэх талаар улс төрийн шийдвэр гаргах АН-ын ҮБХ-ны хуралд С.Эрдэнэ, Д.Сосорбарам нар оролцож байгаа ажээ

ШУУРХАЙ: "152 гишүүнтэй болох ҮХНӨ-ийг дэмжих" эсэх талаар улс төрийн шийдвэр гаргах АН-ын ҮБХ-ны хуралд С.Эрдэнэ, Д.Сосорбарам нар оролцож байгаа ажээ

Засгийн газраас боловсруулж, санал авч буй ҮХНӨ-ийг дэмжих эсэх талаар АН удирдах түвшиндээ “улс төрийн шийдвэр”-ээ гаргахгүй байгаа нь төслийг өргөн барих процессыг түр саатаад буй.

Харин өнөөдөр /2023.04.30/ АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны ээлжит бус хурал Худалдаа аж үйлдвэрийн танхимын хурлын зааланд 17:00 цагт зарлагдсан. Тус хурлаар “Засгийн газраас санал болгож буй ҮХНӨ-ийг талаар АН-ын гишүүдийнхээ саналыг сонсож, төслийг “дэмжих эсэх” талаараа улс төрийн шийдвэрээ гаргах ажээ. Тэгвэл энэ удаагийн АН-ын ҮБХ-ны ээлжит бус хурлын ирц 50 хувьд хүрсэн бөгөөд, дөнгөж сая хурал нь эхэлсэн байна. Тус хуралд АН-ын дарга асан С.Эрдэнэ хүрэлцэн ирж оролцож байгаа аж.