Өнөөдөр “Нийслэлийн хөрс хамгаалах өдөр” тохиож байна

Өнөөдөр “Нийслэлийн хөрс хамгаалах өдөр” тохиож байна

Нийслэлийн хөрс хамгаалах өдрийг тохиолдуулан БОАЖЯ-нд хөрсний бохирдол, доройтол түүнийг бууруулах чиглэлээр салбарын хэлэлцүүлэг болж байна. 

Нийслэлийн байгаль орчны газраас санаачлан Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Монгол улсын Шинжлэх ухааны академийн харьяа  Технологийн инкубатор хамтран "Нийслэлийн хөрс хамгаалах өдөр"-ийн хүрээнд хөрсний бохирдол, доройтол түүнийг бууруулах чиглэлээр салбарын эрдэмтэн судлаачдын дэвшүүлсэн технологийн шийдэл, санал зөвлөмж, орчин үеийн шинэлэг судалгаа мэдээллийг хэлэлцэж байна.

Мөн оюутан залуучуудын дунд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал, ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын дунд зарласан гар зургийн уралдааны шилдэг оролцогчдод мэргэжлийн гэрчилгээ, өргөмжлөл гардуулна.