Д.Тогтохсүрэн: Хоёр нам нийлж эвсэл болж сонгуульд орвол 5 хувь, түүнээс дээш нам нийлсэн бол 7 хувийн босго тавьсан

Д.Тогтохсүрэн: Хоёр нам нийлж эвсэл болж сонгуульд орвол 5 хувь, түүнээс дээш нам нийлсэн бол 7 хувийн босго тавьсан

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2023.04.26/ Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "О.Цогтгэрэл нарын гишүүд 48, 28 гэсэн Сонгуулийн хосолсон тогтолцоог өргөн барьсан.  Н.Энхболд нарын гишүүд 38, 38 гэсэн төслийг өргөн барьсан. Хоёр төсөлд жагсаалт, тойрогт давхар нэр дэвшихгүй гэж тусгаж өгсөн. Тойргийн нийт мандатын 50 хувьд нь нэр дэвшүүлсэн байх ёстой. Улс төрийн намын босго гурван хувь. Өмнө нь таван хувь байсан. Эвслүүдийн хувьд босгыг нь өндөрсгөсөн. Хоёр нам нийлж эвсэл байгуулж сонгуульд орвол таван хувь, түүнээс дээш нам нийлсэн бол долоон хувийн босго тавьсан" гэв.