УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн гэр бүлийн хүн Д.Бадамдаш ҮХНӨ-өөр МАН-ын бодлогыг шүүмжилжээ

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн гэр бүлийн хүн Д.Бадамдаш ҮХНӨ-өөр МАН-ын бодлогыг шүүмжилжээ

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөл /ҮХӨН/-т оруулах байдлаар УИХ-ын гишүүдийн тоог 152 болгон нэмэгдүүлэх төслийг төрийн эрх барьж буй МАН-аас дэвшүүлээд байна.

Зарим эх сурвалжууд, “ҮХНӨ-ийг ирэх зургаадугаар сар /2023.06/-д багтаан баталж магадгүй, үүнээс өмнө УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж тус өөрчлөлтийн талаар иргэдийн саналыг сонсоно” гэж буй.

Тэгвэл МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш Д.Бадамдаш iToim.mn сайтад 2019 оны ҮХНӨ-ийн хэрэгжилт болон одоо хийгдэнэ гэж яригдаж буй Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар, “МАН эхлээд өмнөх ажлаа дуусга, тэгээд ҮХНӨ гэж ярь” гэсэн гарчигтай ярилцлага өгч, эрх баригчдыг шүүмжилсэн байна. Түүний ярилцлагыг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Сонирхуулахад, Улс төр судлаач Д.Бадамдаш нь Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшин парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн гэр бүлийн хүн юм. Мөн тэрбээр өмнө нь Eagle телевизийн захирлын албан тушаалыг хашиж байсан нэгэн юм.