Польшийн Ерөнхийлөгч А.Дудагийн айлчлал өнөөдөр өндөрлөнө

Польшийн Ерөнхийлөгч А.Дудагийн айлчлал өнөөдөр өндөрлөнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда энэ өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийж байна. Түүний айлчлал өчигдөр /2023.04.25/ албан ёсоор эхэлж, хоёр улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээ хийсэн. 

Мөн Польш-Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулснаас гадна Ерөнхийлөгч А.Дуда  Монгол дэх Польшийн Элчин сайдын яамны нээлтэд оролцсон юм. Тэгвэл өнөөдөр /2023.04.26/ тэрбээр МУИС, Чингис хаан музейд зочлох бөгөөд энэ үеэр түүнд хүндэт профессор цол олгоно гэх мэдээлэл байна. Цаашлаад УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар түүнд бараалхсанаар айлчлалаа өндөрлүүлэх юм байна.м