Халх голын түймэрт 3000 гаруй мал, 13 гэр, гурван сууц, 16 хашаа хороо шатжээ

Халх голын түймэрт 3000 гаруй мал, 13 гэр, гурван сууц, 16 хашаа хороо шатжээ

Дорнод аймгийн Халхгол суманд дөрөвдүгээр сарын 10-ны өдөр гарсан түймэрт тус нутгийн 70 гаруй хувь өртөж, бүрэн шатаж, 3000 гаруй мал, 13 гэр, гурван сууц, 16 хашаа хороо шатсан нь тогтоогдсон байна.

Түймэрт өртсөн суманд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Дорнод аймгийн ИТХ-ын дарга М.Энхтөр тэргүүтэй ажлын хэсэг очиж, нөхцөл байдалтай танилцаж, яаралтай хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Одоогийн байдлаар тус түймэрт бөгөөд хохирлын нийт хэмжээг хараахан тогтоогоогүй байгаа аж. 

Засгийн газар, ХХААХҮЯ-аас 40 сая төгрөгийг түймэрт өртсөн айлуудыг цурамнаас нүүлгэн шилжүүлэх болон хохирол барагдуулах бусад ажилд зориулж олгож, 10 айлд гэр, 40 тн малын тэжээл хивэг олгож, тээвэрлэх ажлыг зохион байгууллаа.