Ирэх долоо хоногт ихэнх нутгаар СЭРҮҮСНЭ

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар СЭРҮҮСНЭ

Өнөөдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ. Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай хуурайшил ихтэй байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Маргааш буюу энэ сарын 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи ихэнх хугацаанд нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ сарын 18-нд нутгийн баруун хойд хэсгээр, энэ сарын 19-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +10...+15 градус, бусад нутгаар шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.