БАРИМТ: Боловсролын зээлийн санд 190 тэрбумын зээл эргэн төлөгдөөгүй бол "Гадаад зээлийн систем" программыг 91 саяар худалдан авсан ч ашиглаагүй байна

БАРИМТ: Боловсролын зээлийн санд 190 тэрбумын зээл эргэн төлөгдөөгүй бол "Гадаад зээлийн систем" программыг 91 саяар худалдан авсан ч ашиглаагүй байна

Үндэсний аудитын газраас Боловсролын зээлийн сан, Шинжлэх ухаан технологийн сан, Халамжийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Хөдөө аж, ахуйг дэмжих сан, Эрүүл мэндийг дэмжих сан, Байгаль орчин, уур амьсгалын сан, Улсын авто замын сан, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан зэрэг есөн санд аудитын шалтгал хийж дүгнэлтээ танилцуулж, ил болгосон. 

Сангуудад хийсэн аудитын шалгалтын дүгнэлтийг isee.mn мэдээллийн сайт цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Боловсролын зээлийн сангийн 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг танилцуулж байна. 

Нэг сарын өмнө Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Боловсролын зээлийн сангаас зээл аваагүй иргэдийн жагсаалтыг танилцуулсан бөгөөд энэ дунд УИХ-ын дарга Г.Занданшатараас эхлээд улстөрчид болон тэдний хүүхдүүд байсан нь олон нийтийн шүүмжлэлд өрстөн. Мөн тус сангаас зээл авсан хүмүүсийн хамаарлыг АТГ-аас шалгаж буй юм. 

Тэгвэл Үндэсний аудитын газраас тус сангийн санхүүгийн тайланд хийсэн шалгалтаар хэд, хэдэн зөрчил илэрснийг арилгуулах шаардлага бичгийг хүргүүлжээ.

  • Боловсролын зээлийн сангийн Монгол банкан дахь нэг сая төгрөгийн үлдэгдэлтэй 3332407 данс ашиглалтгүй байна. 
  • Тайлант онд "Гадаад зээлийн систем" программыг 2016 онд 46 сая төгрөгөөр, 2019 онд 45 сая төгрөгөөр хийлгүүлсэн боловч, уг программыг үйл ажиллагаандаа ашиглаагүй, үргүй зардал гаргасан байна. 
  • Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын 2022 оны А/118 дугаар тушаалаар 1, 2, 3, 4 дүгээр улирлын ажлын үр дүнгээр А үнэлгээ аьсан 10 ажилтанд 1.6 сарын, B үнэлгээ авсан 10 ажилтанд 1.5 сарын, C үнэлгээ авсан 5 ажилтанд 1.4 сарын цалин нийт 33 сая төгрөгийн урамшууллыг нийт ажилтнуудад үр дүнгийн урамшуулалтай давхардуулан олгосон байна. 
  • Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр 8 орны дээд боловсролын байгууллагад бакалаврын хөтөлбөрт суралцагч 381 оюутны 89 тэрбум төгрөгийн төлбөрийн авлага эргэн төлөгдөөгүй байна. Үүнээс 259 төгсөгчийн 6-10 жилийн насжилттай 84 тэрбум төгрөгийн авлага байна. 
  • Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр 29 оронд 1077 суралцагч магистр, докторын сургалтад хамрагдан 101 тэрбум төгрөг эргэн төлөгдөөгүй байна. Үүнээс 1395 төгсөгчийн 10 дээш жилийн насжилттай 54 тэрбум төгрөгийн авлагатай байна. 

Энэ нь төсвийн тухай хууль болон Засгийн газрын журам зэргийг зөрчжээ.