Д.Тогтохсүрэн: Энэ дөрөвдүгээр сардаа багтан Засгийн газраас ҮХНӨ-тэй холбоотой саналыг боловсруулж УИХ-д танилцуулна

Д.Тогтохсүрэн: Энэ дөрөвдүгээр сардаа багтан Засгийн газраас ҮХНӨ-тэй холбоотой саналыг боловсруулж УИХ-д танилцуулна

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Засгийн газраас өргөн барихаар бэлтгэж байгаа гэх агуулгаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.

Өчигдөр /2023.04.14/ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ҮНХӨ-д оруулах өөрчлөлтийн төслийг Ерөнхий сайдад танилцуулсан гэх мэдээл бий. Тэгвэл энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн " Бид нар холимог тогтолцооны талаар ярьж байгаа. Холимог тогтолцооны давуу тал нь үндэсний эрх ашгийг түлхүү тавьдаг. Жишээ нь хөрөнгө оруулалттай холбоотойгоор төмөр зам, агаарын тээвэр хэрэгтэй эсэхийг ярьдаг. Одоогийн мажоритар систем нь 76 хуваах гээд байдаг. Тиймээс үндэсний эрх ашгаа илүүд бодсон тогтолцоо руу орохоос өөр аргагүй байна. Ингээд пропорционал систем рүү орохоор тойрогт нэр дэвших хүний тоо хэт цөөрөөд байна. 38:38 болчхоор тойрогт 38 хүн л нэр дэвшиж тойргийн төлөөлөл багасах нь үнэн юм. Үүнтэй холбоотойгоор тоо нэмэх шаардлага бий юу гэвэл бий. Сонгогчдыг төлөөлөх төлөөлөл нь багасчих гээд байна. 

76 хүн 76 уулаа тойргоос сонгогдлоо гэж үзэхэд 1996 онд нэг тойрогт 26 мянган иргэн ногдож байсан. Одоо 45-46 мянган иргэн ногдож байна. Хэрвээ 38 тойрогт хуваагаад пропорционалаар сонгууль явуулбал нэг тойрогт 80 гаруй мянган иргэн ногдох гээд байна. 

Тоо, тогтолцоотой холбоотой Үндсэн хуулийн шийдвэр гарсантай холбоотойгоор УИХ-аас Засгийн газарт чиглэл хүргүүлсэн. Тодруулбал, санал боловсруулж танилцуулах чиглэлийг хүргүүлсэн. Дөрөвдүгээр сардаа багтаан санал боловсруулж УИХ-д танилцуулах болов уу гэж бодож байна" гэлээ.