Т.Аубакир: Хөдөө, аж ахуйг дэмжих сан нь хувьцаат компани болонгуутаа бусад аж, ахуй нэгжүүдтэйгээ өрсөлдөж, боож унагаад байж болохгүй шүү

Т.Аубакир: Хөдөө, аж ахуйг дэмжих сан нь хувьцаат компани болонгуутаа бусад аж, ахуй нэгжүүдтэйгээ өрсөлдөж, боож унагаад байж болохгүй шүү

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Засгийн газрын Тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аубакир " Хөдөө, аж ахуйг дэмжих сан нь хариуцлагатай хувьцаат компани болох гэж байна. Энэ сангийн тариаланчдад оруулсан хувь нэмэр их. Хөдөө, аж ахуйг дэмжих сангаас зээл аваад хүнсний хангамжийн тодорхой хувийг бүрдүүлж байсан хүн бүрийг ялтан мэтээр ойлгуулж болохгүй. Зээл авсан хүн бүр ялтан биш. Журмын дагуу цагтаа зээлээ төлөөд явж буй олон аж, ахуй нэгж бий. Монголын ард түмнийг талх, тариатай байлгасан нь ял юм уу. Хөдөө, аж ахуйг дэмжих сан нь компани болонгуутаа ижил төрлийн бизнес эрхлэгчидтэйгээ өрсөлдөөд боож унагаад байж болохгүй. Ижил төрлийн бизнес эрхэлдэг, хор, бордоо, техник гэх мэт бараа, материал нийлүүлдэг компаниудтайгаа өрсөлдөхгүй байхыг компанийн дүрмэнд нь оруулах ёстой" гэлээ. 

Харин Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн " Тусгай сан татан буугдаж байгаатай холбоотойгоор хуримтлагдсан өр төлбөрийг төлөх ёстой. Мөн ижил төрлийн бизнес эрхэлдэг бусад хуулийн этгээдтэйгээ өрсөлдөж болохгүй гэдгийг тогтоол боловсруулаад Засгийн газарт хүргүүлж байгаа. Хаврын чуулган завсарлахаас өмнө буюу долдугаар сараас өмнө үр дүнг хэлэлцэхээр байгаа" гэлээ. 

ҮЗЭХ: