Н.Баттулга дэлхийн номер нэг брэнд суффолк хонийг амжилттай үржүүлж байна

Н.Баттулга дэлхийн номер нэг брэнд суффолк хонийг амжилттай үржүүлж байна

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд дэлхийн номер нэг брэнд болох махны үүлдрийн суффолк хонийг дагнан үржүүлж байгаа “Монгол женетик сервис” ХХК-ийн их сүргийн аж ахуйд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн ажиллалаа. Тус компанийн захирал Н.Баттулга Монгол Улсын мал аж ахуйг тооноос чанарт шилжүүлэх боломжийг танилцуулж, санал солилцов.