ВИДЕО: Бугын эвэр түүж, бэлтгэхийг хориглолоо

ВИДЕО: Бугын эвэр түүж, бэлтгэхийг хориглолоо

Ой хээрийн түймрийн улмаас экологийн тэнцвэр алдагдах, ойн санд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгжүүдийг бугын эвэр түүж бэлтгэхийг өнгөрсөн жил нэг жилийн хугацаатай хориглосон байдаг. Тухайн үеийн буюу 2022 оны дөрөвдүгээр сард бэлтгэсэн бичлэгийг эндээс үзнэ үү. 

ВИДЕО:

Тэгвэл энэ жил мөн бугын эвэр түүхийг хориглох шийдвэр гарчээ. Тодруулбал, ой хээрийн түймэр гарах гол нөхцөл нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй бөгөөд дархан цаазат газарт самар, халиун бугын ясан эвэр түүх зорилгоор очсон иргэд асаасан галаа бүрэн унтраахгүй явснаас үүдсэн түймэр их гардаг байна. Иймд БОАЖ-ын сайдын 2023 оны гуравдугаар сарын 17-нб өдрийн А/70 дугаар тушаалаар бугын эвэр түүж бэлтгэхийг нэг жилийн хугацаатай хоригложээ.