ТОДРУУЛГА: Улсын заан Б.Серик бусдад хутгалуулж, гэмтэл авсан хэргийг шалгаж байгаа аж

ТОДРУУЛГА: Улсын заан Б.Серик бусдад хутгалуулж, гэмтэл авсан хэргийг шалгаж байгаа аж

Баянхонгор аймагт Улсын заан Б.Серик бусдад хутгалуулж, гэмтэл авсан талаарх мэдээлэл цахим сүлжээнд олны анхаарлыг татаад байна. Тус хэргийн талаар цагдаагийн байгууллагын эх сурвалж тодруулахад "Тус хэрэг нь гуравдугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймагт болсон бөгөөд тус аймгийн цагдаагийн газраас Б-г холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.1-д зааснаар хэргийг шалгаж байна" гэлээ. 

Эрүүгийн хуулийн 11.1.1-д, "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.