ШӨХТГ: Лхагва гарагт хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эрх чөлөөний талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулна

ШӨХТГ: Лхагва гарагт хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эрх чөлөөний талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулна

ШӨХТГ-аас хийсэн хяналт шалгалт, цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал өнөөдөр /2023.03.13/ хийж байна.

Энэ үеэр, “Нэгдүгээрт гуравдугаар сарын 15-ны өдөр ОУ-ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ хүрээнд МУ-аас хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг ухаалаг хэрэглэгч, цэвэр эрчим хүч гэсэн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Энэ өдөрлөгөөр эрчим хүчний салбарын төрийн байгууллага, ТББ, аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтраад эрх чөлөөний талбай дээр зохион байгуулна. Энэ үйл ажиллагаа маань гол нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, хүлэмжийн хийг бууруулах энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчийг иргэдэд сурталчлах мэдлэг боловсрол олгох хүрээнд ажиллана. Нийт 30-аад байгууллага оролцоно” гэлээ.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө