СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 50 настай эрэгтэй автомашины эд ангид хавчуулагдаж амь насаа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 50 настай эрэгтэй автомашины эд ангид хавчуулагдаж амь насаа алджээ

Өчигдөр /2023.01.26/ 11:40 цагт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Сийрст багийн “Гүн гашуун” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 139 км, сумын төвөөс урд зүгт 39 км/-т ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж автомашины эд ангид 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид очиж “Лексус РЭкс450” загварын суудлын автомашин, “Норд бенз” загварын ачааны автомашины хоосон чиргүүлийн араас мөргөж суудлын автомашины жолооч Г /50 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг 2 цаг 21 минут ажиллаж цогцсыг гарган тус сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.