Баянзүрх дүүргийн 23 дугаар хороог хэсэгчлэн 28 дугаар хороо руу шилжүүлэх шийдвэр гарчээ

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороог хэсэгчлэн 28 дугаар хороо руу шилжүүлэх шийдвэр гарчээ

Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баянмөнх дүүргийн засаг даргаар томилогдсоноос хойш хороо хөдөлгөх ажлыг эрчимтэй зохион байгуулж байна. Тодруулбал, Ковид-19 цар тахалын нөхцөл байдлын үеэр 26 дугаар хороонд гэнэт хөл хорио тогтоож, дараа хоёр хувааж байв.

Тэгвэл тэрээр өнөөдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороог хэсэгчлэн хоёр хувааж байгаа аж. Тодруулбал, 23-р хорооны зарим хэсгийн иргэдийг хаяг, газартай нь 28 дугаар хороо руу шилжүүлсэн байна. Иргэдийн мэдээлж буйгаар "сургууль, цэцэрлэг бүх зүйлээс холдож байгаа бөгөөд хаяг шилжүүлэх ажил маш их удааширч буй учир бухимдалтай байгаагаа" илэрхийлж байгаа юм. 

Сэтгүүлч: М.Ариунаа