Герман улс "ирвэс-2" танкнуудаа Украинд өгч байгаа нь Оросын цэргүүдийг үхэлд хүргэнэ гэж ОХУ-ын элчин мэдэгджээ

Герман улс "ирвэс-2" танкнуудаа Украинд өгч байгаа нь Оросын цэргүүдийг үхэлд хүргэнэ гэж ОХУ-ын элчин мэдэгджээ

Герман /ХБНГУ/-д суугаа Оросын элчин сайд Нечаевт "Ирвэс-2 танкийг Киевт шилжүүлэх Берлиний шийдвэрийг "онц аюултай" гэж нэрлэж, Мөргөлдөөнийг сөргөлдөөний шинэ түвшинд шилжүүлж байна" гэж хэлжээ. 

Тэрээр, “Герман улс хамгийн ойрын холбоотнуудын адил Украины хямралыг дипломат аргаар шийдвэрлэх сонирхолгүй, байнгын хурцадмал байдал, Киевийн дэглэмийг улам бүр үхлийн зэвсгээр хязгааргүй шахах зорилготой гэдэгт бид дахин итгэлтэй байна. Герман улсын удирдлагын зөвшөөрлөөр тус улсын “загалмай” бүхий байлдааны танкуудыг Украин руу илгээх нь Оросын цэргүүд төдийгүй энгийн ард түмнийг ч үхэлд хүргэх нь гарцаагүй” гэжээ. Сонирхуулахад, Германы канцлер Шольц "олон сарын маргааны эцэст" Украинд Ирвэс-2 танкуудаа нийлүүлэхээр шийдсэн нь олон улсын онцлох сэдвүүдийн нэг болоод байна.

Эх сурвалж: BBC

 




Өнөөдөр гахай өдөр

7 минутын өмнө