С.Батдөлийг хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн нөхцөл байдал тогтоогдвол яллагдагчаар татна гэв

С.Батдөлийг хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн нөхцөл байдал тогтоогдвол яллагдагчаар татна гэв

УБТЗ-ын Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий этгээдүүдийнх нь гэрээс 10 гаруй тэрбум төгрөг хураан авч, түүнийг нэг сар цагдан хориод байгаа билээ.

Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од дараах тайлбарыг өгөв. Тэрбээр "Иргэн С.Батдөлтэй холбоотой хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээхэд цугларсан баримтаас үзэхэд, татвар төлөхөөс зайлсхийсэн, гэмт хэргийн улмаас олсон мөнгө, мөнгө угаасан байж болзошгүй хоёр үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Шалгалтын ажиллагаа явагдаж байна. Хураагдсан мөнгөний эх үүсвэрийг тогтоох ажиллагаа явагдаж байна. АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нөхцөл байдал тогтоогдвол АТГ-аас яллагдагчаар татах саналаа прокурорт өгнө. Прокурор мөрдөгчийн саналыг үндэслэлээд үндэслэлтэй байна гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татна" гэлээ.