ШУУРХАЙ: 10 тэрбумыг хадгалж байгаад баригдсан С.Батдөлийг үргэлжлүүлэн хорих саналыг хэлэлцэлгүйгээр шүүгч н.Золбоо суллажээ

ШУУРХАЙ: 10 тэрбумыг хадгалж байгаад баригдсан С.Батдөлийг үргэлжлүүлэн хорих саналыг хэлэлцэлгүйгээр шүүгч н.Золбоо суллажээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Төмөр замын компаниудад Засгийн газар онцгой анхаарал хандуулна. Тээвэр логистик, боомт, төмөр замтай холбоотой дарга нарт хандаж хэлэхэд болгоомжтой байгаарай. Дараагийн дэлбэлэлт энэ салбарт болж магадгүй” хэмээн өнгөрөгч Пүрэв гараг /2023.01.05/-т мэдэгдсэн.

Товчхондоо, тэрээр төмөр зам, түүний ачаа тээвэрт авлига нүүрлэсэн, энэ салбарт шударга ёсыг тогтооно хэмээн “шүгэл үлээсэн” юм.

Ингээд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газраас Пүрэв гараг /2023.01.05/-ийн шөнө гүйцэтгэх ажиллагаа явуулж, УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн хамаарал бүхий объектуудад нэгжлэг хийж, авилгаар олсон байж болзошгүй 10 гаруй тэрбум төгрөгийг олж, хураан авч улмаар С.Батдөлийг хойшлуулалгүйгээр 48 цагийн хугацаанд саатуулсан билээ. Тэгвэл 10 тэрбумыг хадгалж байгаад баригдсан С.Батдөлийг саатуулсан 48 цагийн хугацаа өчигдөр /2023.01.07/ дууссан, бөгөөд түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг хэлэлцэлгүйгээр Баянгол дүүргийн Эрүүгийн танхимын шүүгч н.Золбоо гэгч нь С.Батдөлийг сулласан байна.

Тодруулбал, цагдаа, прокурор байгууллагаас С.Батдөлийг үргэлжлүүлэн хорих шаардлагатай гэсэн саналыг шүүхэд хүргүүлсэн ч шүүгч н.Золбоо тус саналыг хэлэлцэхгүй байсаар С.Батдөлийг суллаж явуулжээ.

Сонирхуулахад, 10 тэрбумыг хадгалж байгаад баригдсан С.Батдөл нь Сангийн сайд Б.Жавхлангийн туслах байсан байж магадгүй гэх мэдээлэл байгаа юм. Мөн УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга н.Энхцогтын гарын хүн гэх ярих гарчээ. н.Энхцогт нь өмнө нь цагдаагийн байгууллага, ашигт малтмалын газарт ажиллаж байсан байна. Мөн тэрээр ТЕГ-ын дарга асан Б.Хурцын ойрын хүн гэх яриа ч гарчээ.

Харин Б.Жавхлан сайд АПУ компанийн П.Батсайхантай ойрхон нэгэн бөгөөд П.Батсайхан нь Ерөнхий шүүгч н.Ганзоригтой ойр харилцаатайн зэрэгцээ, н.Ганзоригийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед түүний Тамгын газрын даргаар ажилласан байсан З.Энхболд шүүгчдийн дунд “Эрхүүгийн фракц” хэмээн яригддаг шүүгчдийн фракцаас тавьсан гэх яриа ч гарчээ. Энэ бүхнээс үзэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “нүүрс, төмөр замын хулгайтай тэмцэнэ” хэмээн шүгэл үлээж байхад шүүх, тэр дундаа Ерөнхий шүүгч нь “хулгайч нар”-ыг хамгаалаад байна уу гэх хардлагыг төрүүлж байгаа юм.