АН-ын туг, логог өөрчилсөн дүрмийн өөрчлөлтийг баталж өгөх И.Мөнхжаргалын хүсэлтийг "Хуульд заасан хугацаа хэтрүүлсэн" гэж үзээд буцаажээ

АН-ын туг, логог өөрчилсөн дүрмийн өөрчлөлтийг баталж өгөх И.Мөнхжаргалын хүсэлтийг "Хуульд заасан хугацаа хэтрүүлсэн" гэж үзээд буцаажээ

Х.Баттулгын АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх И.Мөнхжаргал нараас Улсын дээд шүүхэд энэ сарын 27-ны өдөр /2022.12.27/ өргөдөл өгч, “Ардчилсан намын үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэж өгөх"-ийг хүссэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. 

Тэгвэл тус хүсэлтийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж, хуульд заасан хугацаа хэтрүүлсэн хэмээн уг хүсэлт болон холбогдох баримтыг буцаахаар шийдвэрлэжээ.