ШУУРХАЙ: АТГ-аас нүүрсний гэх тодотголтой долоон хэргийг хааж, нэг хэргийг нэгтгэх саналыг прокурорт хүргүүлжээ

ШУУРХАЙ: АТГ-аас нүүрсний гэх тодотголтой долоон хэргийг хааж, нэг хэргийг нэгтгэх саналыг прокурорт хүргүүлжээ

Авлигатай тэмцэх газраас 2013 оноос нүүрс худалдан авах, худалдан авах гэрээ байгуулах, тээвэрлэх, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, төмөр замын барилгын ажил гүйцэтгэх, бараа, ажил үйлчилгээ нэвтрүүлэх худалдан авах, тендер сонгон шалгаруулах үйл ажиллагаанд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, авилга авсан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх үндэслэл бүхий 49 хэргийг шалгажээ.

Энэ хэргүүдээс 8 хэргийн мөрдөн шалгах ажиллагаагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар, 7 хэргийг хаах, нэг хэргийг нэгтгэх, хоёр хэргийг харъяаллын дагуу өөр байгууллагад хүргүүлэх саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Одоогийн байдлаар ажлын хэсэг хэрэг бүртгэлийн 19, мөрдөн байцаалтын 12 нийт 31 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. Үүний хүрээнд 49 объектод нэгжлэг хийх, хүний бие эд зүйлд нэгжлэг хийх ажиллагааг 115 удаа, гэрчээр 124 хүнээс мэдүүлэг авах, 342 баримт материалыг холбогдох байгууллагуудаас гаргуулан авсан болохыг АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Тэмүүлэн онцолжээ. Хэргийг шалгах явцад, 14 яллагдагчийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Одоогоор 7 яллагдагч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа аж.