Монгол Улсын иргэний толгой руу алхаар цохиж амь насыг нь хохироосон ОХУ-ын иргэнд холбогдох хэргийг шүүх хурал удахгүй болно

Монгол Улсын иргэний толгой руу алхаар цохиж амь насыг нь хохироосон ОХУ-ын иргэнд холбогдох хэргийг шүүх хурал удахгүй болно

ОХУ-ын иргэн Д нь манай улсын иргэн Г-ийн толгойн тус газарт /дагз/ алхаар цохиж гэмтээсэн хэрэг өнгөрсөн есдүгээр сарын 24-ны /2022.09.24/ өдөр гарсан.

Улмаар  Нийслэлийн прокурорын газраас уг хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тодруулбал, тус хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

  • 10.1 дүгээр зүйл хүнийг алах: 1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • 2.Хүнийг: 2.1.онц харгис хэрцгийгээр

 

Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ. Улмаар удахгүй тус хэргийн гэм буруугийн шүүх хурал товлогдох аж.

Хэргийн талаар эргэн сануулахад, 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутагт ОХУ-ын Буриад Улсын иргэн Д нь согтуугаар Монгол Улсын иргэн Г-ын толгой хэсэгт тодорхой шалтгаангүйгээр алхаар олон удаа цохиж, онц харгис хэрцгийгээр санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн байдаг.