ФОТО: 30 метрийн өндөр гүүрнээс ширүүн урсгалтай гол руу автобус унаж, осолдсон хэрэг гарчээ

ФОТО: 30 метрийн өндөр гүүрнээс ширүүн урсгалтай гол руу автобус унаж, осолдсон хэрэг гарчээ

Өнгөрөгч бямба гараг /2022.12.24/-т Испанийн Галисия мужид байрлах Педре тосгоны ойролцоо зорчигч тээврийн автобус гүүрнээс унаж, голын усанд осолдсон аймшигтай хэрэг гарчээ. 

Тодруулбал, Лугогоос Виго руу явж байсан автобус 30 метрийн өндрөөс хурдан урсгалтай гол руу унасны улмаас жолооч болон хоёр хүн гэмтэж долоо хүн нас барсан гэж Испанийн онцгой байдлын алба баталжээ. Харин осол цаг агаарын таагүй байдлын улмаас гарсан байж болзошгүй байгаа бөгөөд автобусны жолоочийн шинжилгээгээр архи, мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдоогүй байна. 

Сонирхуулахад, тус газарт явсан жолооч анх “Гүүрний хамгаалалт”-ын хаалт байхгүй байгааг анзаарч, ослын талаар анх дуудлага өгчээ. Манай улсад ч ойрын үед цаг агаар таагүй болох талаар албаныхан анхааруулж байгаа. Иймд иргэд та бүхнийг анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж тус мэдээллийг нийтэллээ. 

 




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө