Үндэсний статистикийн хорооноос сурагчдын гэр болон сургууль хоорондын зайн судалгааг гаргажээ. Хүн ам, өрхийн мэдээллийн сан, Боловсролын мэдээллийн сангийн мэдээлснээр, Улаанбаатар хотын ЕБС-д суралцаж буй сурагчдын гэр, сургууль хоорондын дундаж зай 2.7 км байна.
Үүнээс Улаанбаатар хотын төв цэгээс 2 км-ийн радиус дотор 52 сургуульд нийт 36423 хүүхэд суралцаж байна.