АН-ЫН БҮЛЭГ: Газрын багц хуулинд "Газрыг албадан чөлөөлнө" гэж заасан нь Үндсэн хууль, хүний эрхийг зөрчиж байна

АН-ЫН БҮЛЭГ: Газрын багц хуулинд "Газрыг албадан чөлөөлнө" гэж заасан нь Үндсэн хууль, хүний эрхийг зөрчиж байна

Хуваарийн дагуу долоо хоног бүрийн даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу Ардчилсан намын бүлэг хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр, сууриа нэгтгэж шийдвэрээ гаргасан байна. 

Бүлгээр хэлэлцсэн асуудлаар тус бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнөөдрийн хурлаар гурван асуудлыг хэлэлцсэн. Нэгдүгээрт, Ардчилсан намын бүлгээс намын бүхий л салбар нэгж, гишүүддээ нээлттэй хандаж, хамтарч ажиллана. Энэ тухай уриалгыг бидний зүгээс гаргаж байгаа. Хоёрдугаарт, Газрын багц хууль нь боловсруулалт маш муу хууль болсон. Газар чөлөөлттэй холбоотой хэсэг нь Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчсөн байж болзошгүй байна. Тодруулбал, хувийн өмчийг хуулиар хамгаална гэсэн заалттай зөрчилдөж байна. Түүнээс гадна бэлчээртэй холбоотой асуудлыг тодорхой зохицуулж өгөөгүй байгаа юм. Газрын чөлөөлөхдөө албадан чөлөөлнө гэсэн нь хүний эрхийн зөрчил болохоор байна. Тиймээс бид байнгын хороо, чуулганы хуралдааны үеэр энэ асуудлаар байр, сууриа илэрхийлээд явна. Дахин ярилцах ёстой.

Гуравдугаарт, эрх баригчид мөрийн хөтөлбөрөө биелүүлэхгүй байгаа. Ялангуяа хөдөө, хотын хөгжлийн ялгааг арилгах асуудлаар ард түмэнд амлаж байсан амлалтдаа хүрээгүй байна. Түгжрэл шийдэх асуудлыг цогцоор нь шийдэж чадаагүй түр аргацаасан арга л хэрэглэж байгаа" гэлээ. 

ҮЗЭХ: 




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө