“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн 2014-2021 оны санхүүд хийсэн шалгалтын дүнг ЗГ-ын хурлаар танилцуулна

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн 2014-2021 оны санхүүд хийсэн шалгалтын дүнг ЗГ-ын хурлаар танилцуулна

Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гарагт хуралддаг. Уг хуваарийн дагуу Засгийн газрын өнөөдрийн /2022.11.16/ ээлжит хуралдаан болж байна.

Тус хуралдаанаар 

  • Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн зарцуулалт, үр дүнгийн талаар,
  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн 2014-2021 оны санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнгийн талаар,
  • Боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн хоолны нормативт зардлын талаар,
  • Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар,
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл зэрэг 22 асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.