Голомт банк IPO гаргаж, нээлттэй хувьцаат компани болох бэлтгэлээ бүрэн хангажээ

Голомт банк IPO гаргаж, нээлттэй хувьцаат компани болох бэлтгэлээ бүрэн хангажээ

Монгол Улсын Их хурлаас 2021 онд Банкны тухай хуулийг шинэчлэн баталсан. Хуулийн өөрчлөлтийн хүрээнд арилжааны банкууд, тэр тусмаа системийн нөлөө бүхий таван банк IPO гаргаж, олон нийтийн компани болох үүрэг хүлээсэн билээ. Энэ дагуу өнгөрсөн есдүгээр сард Төрийн банк  анхлан IPO гаргасан.

Тэгвэл IPО гаргах хоёр дахь том банк нь Голомт банк байх аж. Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны өчигдрийн /2022.11.09/ ээлжит бус хуралдаанаар Голомт банкийг нээлттэй хувьцаат компани болж, хувьцаагаа олон нийтэд санал болгохыг зөвшөөрөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэжээ. Голомт банк ч үүнд эртнээс бэлтгэж байсан бөгөөд тун удахгүй IPO гаргаж буйгаа зарлах нь.

Голомт банк нь Монгол Улсын банкны системийн 20 хувийг дангаар бүрдүүлдэг. Тэгвэл тус банкийг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар “Инвескор Капитал” ҮЦК ХХК, туслах андеррайтераар “Голомт Капитал” ҮЦК ХХК, хөрөнгийн үнэлгээний байгууллагаар KPMG /Кэй Пи Эм Жи аудит/ ХХК, аудитын компаниар PWC /ПрайсУотерхаусКуперс аудит/ ХХК болон хууль зүйн зөвлөхөөр “Өмгөөллийн Санхүүгийн Хуулийн Зөвлөх” ХХК зэрэг олон улсын болон дотоодын нэр хүндтэй, шилдэг байгууллагууд хамтран ажиллаж байгаа гэв.

Голомт банк IPO гаргаж нээлттэй хувьцаат компани болсноор иргэд, олон нийт тус банкны хувьцаа эзэмшигч болж өөртөө санхүүгийн том хөрөнгө оруулалт хийх боломж нээгдэж байна.

2021 онд баталсан Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хамгийн чухал өөрчлөлт бол банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг сааруулах тухай багтсан юм. Энэ нь банкны нэг хувьцаа эзэмшигч дангаараа болон холбогдох этгээдийнхээ хамт тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй хэмжээний хувийг эзэмшихээр тусгаж өгсөн. Тус зохицуулалтыг 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор бүх банк хуулийн шаардлагын дагуу гүйцэтгэсэн байх ёстой юм. 




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө